Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Мал эмнэлгийн хүрээлэн дээр хэрэгжиж байгаа анхны САТРЕПС төсөл маш сайн үнэлгээ авлаа.

Мал эмнэлгийн хүрээлэн дээр хэрэгжиж байгаа анхны САТРЕПС төсөл маш сайн үнэлгээ авлаа.

2019-03-17 12:01:17

ХААИС-ийн харьяа Мал Эмнэлгийн Хүрээлэн дээр Японы Обихирогийн Хөдөө Аж Ахуй, Мал Эмнэлгийн Их Сургуулийн Эгэл биетэн судлалын үндэсний төвийн судлаачид 2014 – 2019 онд хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол оронд тохиолддог цусны шимэгч, эгэл биетнээр үүсдэг өвчний тархалтын судалгаа, оношлогооны оновчтой арга боловсруулах нь” сэдэвт Монгол улсад анх удаа хэрэгжиж байгаа хамтарсан судалгааны САТРЕПС төслийн үр дүнд Япон улсын ЖАЙКА байгууллага болон Японы Эрүүл мэндийн шинжлэх ухааныг дэмжих сан, Монголын хамтарсан үнэлгээний баг 2019 оны 2-р сарын 10 -22 ны хооронд монголд ажиллаж дүнгээ гаргалаа. 

 
Төсөл хэрэгжих хугацаанд манай улсын эгэл биетнээр үүсгэгддэг адууны нийлүүлгийн өвчин болон адуу, үхрийн хачгийн халуун өвчнүүд, хонины анаплазмоз, дамжуулагч бэлчээрийн хачгийн тархалтын судалгааг хийж, оношлогооны шинэ арга боловсруулах болгох зорилт тавин ажиллажээ. Монгол, Японы хамтарсан багийн судлаачид 6 төрлийн эгэл биетнээр үүсгэгддэг мал, амьтны өвчний тархалт, 7 зүйлийн бэлчээрийн хачгийн тархалтын зураглалыг сум, аймаг, улсын хэмжээнд нарийвчлан гаргаж, адууны нийлүүлгийн өвчний түргэвчилсэн болон ийлдэс судлалын оношлогооны цомог,  адуу, үхрийн хачгийн халуун өвчнийг оношлох ийлдэс судлалын болон молекул биологийн арга, анаплазмозыг оношлох ПГУ-ын аргуудыг тус тус боловсруулсан байна. Түүнчлэн дээр дурдсан өвчнүүдтэй тэмцэх зааврыг боловсруулан батлуулжээ. Төслийн  судалгааны үр дүнгээр нийт 82 эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлсэнээс 30 гаруйг нь олон улсын импакт фактортой сэтгүүлд нийтлүүлжээ.


Монгол улсад анх удаа хэрэгжиж байгаа энэхүү САТРЕПС төслийн үр дүнг олон улсын шинжээчид МАШ САЙН хэмээн дүгнэсэн нь цаашид хамтарсан САТРЕПС төслийг монгол улсад хэрэгжүүлэх сайн туршлага болсоныг үнэлгээний багийнхан тэмдэглэсний дээр Монгол, Японы судлаачдын хамтын ажиллагаанд ихээхэн урам зориг өгсөн онцлох үйл явдал боллоо


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn