Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ХААИС-ийн “Залуу од” баг Оюутны Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно

ХААИС-ийн “Залуу од” баг Оюутны Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно

2019-05-13 19:03:08

Модон бөмбөгийн спорт анх 1990 онд Тайванаас үүссэн. Модон бөмбөг нь гольф, гэйтболлын спорттой төстэй. Бөмбөг, цохиур хэрэглэн тоглодог учраас хэрэглээний зардал болон цаг бага зарцуулдаг. Анх Тайвань улсын иргэн Мин Хуй Вэн шар айрагны 2 лонхоор цохиур хийж,  дарсны хундагыг хаалга болгон зуслангийн байрныхаа шатны бөөрөнхий модоор бөмбөг хийн тоглож байгаад уг спортыг санаачилсан гэдэг. Өдгөө энэ спорт Австри, БНСУ, Тайвань, Япон, БНХАУ, Малайз, Сингапур, Тайланд, Хорват, Швед, Энэтхэг зэрэг 30 гаруй оронд жил бүр зохиогддог болжээ. Модон бөмбөгийн спорт нь 2001 оноос Монголд хөгжиж эхэлсэн байна. Харин ХААИС-ийн оюутнууд 2011 оноос хичээллэж эхэлжээ.

ХААИС-ийн дэргэдэх “Залуу од” спорт клубын баг 2019.04.25-29 хооронд ХонгКонгд зохион байгуулагдсан “Модон бөмбөгийн нээлттэй тэмцээн”-д Монгол улсаа төлөөлөн оролцсон. 10 улсын баг тамирчдаас  ХААИС-ийн эрэгтэй баг хүрэл медаль, эмэгтэй баг мөнгөн медаль хүртсэн амжилттайгаар эх орондоо иржээ.  Тэд 2019.06.13-19 хооронд БНСУ-д болох Азийн аварга шалгаруулах тэмцээн, Оюутны Азийн аварга шалгаруулах тэмцээн, “Korea open”-д оролцох эрх авсан байна.

 

Мөн “Монголын Оюутны аварга шалгаруулах 2019” модон бөмбөгийн тэмцээнийг 2019.05.02-05-ны өдрүүдэд Гачууртын “Цэнхэр мандал” амралтын талбайд Хөдөө аж ахуйн их сургууль, Монголын оюутны спортын холбоо хамтран зохион байгууллаа. Тэмцээн эмэгтэй, эрэгтэй ганцаарчилсан, баг, хос, холимог хос, талбайн цохилтын төрлөөр явагдсан. 10 их, дээд сургуулийн 100 гаруй тамирчин, 10 дасгалжуулагч,  1 улсын шүүгч, 2 ерөнхий шүүгч, 12 талбайн шүүгч зэрэг 135 хүн оролцлоо. Тэмцээний нээлт болон хаалтын ёслолд  ММБХ-ны ЕНБД Эрдэнэтуяа, ХААИС-ийн Суурь боловсролын төвийн эрхлэгч Б.Батзориг болон тэмцээнд оролцогч их, дээд сургуулийн багш, дасгалжуулагч, тамирчид оролцлоо.

Эрэгтэй ганцаарчилсан төрөлд:

1-р байр Г.Санзайдорж ХААИС /90 оноо/

2-р байр Д.Даваадорж Мон-Алтиус /101 оноо/

3-р байр О.Мижиддорж ХААИС /103 оноо/

Эмэгтэй ганцаарчилсан төрөлд:

1-р байр Б.Эрдэнэболор Мон-Алтиус БТДС /110 оноо/

2-р байр Б. Оюумаа  ХААИС /112 оноо/

3-р байр Э. Аюурзана /113 оноо/

Эрэгтэй хосын төрөлд:

1-р байр, Г. Санзайдорж С.Сумьяа ХААИС /50 оноо/

2-р байр, Х.Пүрэвжаргал, Д.Даваадорж Мон-алтиус БТДС /57оноо/

3-р байр Б. Сайнжаргал, Б. Ган-Эрдэнэ/62 оноо/

Эмэгтэй хосын төрөлд:

1-р байр Баярмэнд, Цогбаяр Мон-алтиус БТДС /59 оноо/

2-р байр М.Ишцог, Б.Нандинцэцэг ХААИС /60 оноо/

3-р байр Э.Аюурзана, Б.Оюумаа ХААИС /61 оноо/

Эрэгтэй багийн төрөлд:

1-р байр ХААИС-1 /422 оноо/ Э.Энх-Алдар, Г.Санзайдорж , С.Сумьяа, О.Мижиддорж

2-р байр Мон-Алтиус БТДС /467 оноо/ Х.Пүрэвжаргал, Э.Банзрагч, Б.Самбуу, Х.Саруулбуян

3-р байр ХААИС-2 /487 оноо/ Ч.Ууганбаяр, Б.Мөнх-Оргил, Б. Сайнжаргал, Б. Ган-Эрдэнэ

Эмэгтэй багийн төрөлд:

1-р байр ХААИС-1 /466 оноо/ Д.Балжинням, Б.Оюумаа, Э.Аюурзана, Х.Өлзийбадам

2-р байр ХААИС-2 /477 оноо/ М.Ишцог, Б.Нандинцэцэг, Б.Бадгирмаа, Э.Үнсгэлжин

3-р байр Мон-Алтиус БТДС /500 оноо/ Н.Мөнхзул, З.Эрдэнэчимэг, Ц.Цогбаяр, Б.Эрдэнэ-болор

Эрэгтэй талбайн цохилтын төрөлд:

1-р байр Д.Даваадорж Мон-Алтиус БТДС

2-р байр Э.Энх-Алдар ХААИС-1

3-р байр Г.Санзайдорж ХААИС-1

Эмэгтэй талбайн цохилтын төрөлд:

1-р байр Д.Балжинням ХААИС-1

2-р байр Азжаргал Ховд Их Сургууль

3-р байр Э.Аюурзана ХААИС-1

Их дээд сургуулиудын байгууллагын нэгдсэн дүнгээр:

-Тэргүүн байранд  ОУХМ Ж.Загас дасгалжуулагчтай, спортын мастер Э.Энх-Алдар ахлагчтай ХААИС /49 оноо/

-2-р байранд спортын мастер М.Ганболд дасгалжуулагчтай, Б.Самбуу ахлагчтай Мон-Алтиус БТДС /93 оноо/

-3-р байранд спортын мастер Г.Болдбаатар дасгалжуулагчтай, Лхагва-Очир ахлагчтай ШУТИС /143 оноо/ авч эхний гурван байрт шалгарч, дасгалжуулагч багш нар нь алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.

                                                      

                                                 СУУРЬ БОЛОВСРОЛЫН ТӨВ


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn