Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

Магиструуд диплом, энгэрийн зүүлтээ гардлаа

Магиструуд диплом, энгэрийн зүүлтээ гардлаа

2019-07-09 14:46:32

Тулгар төрийн 2228, Их Монгол улс байгуулагдсны 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн босгон дээр магистрийн зэргээ амжилттай хамгаалсан төгсөгчдөд диплом, энгэрийн тэмдэг гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр /2019.07.09/ ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд боллоо.

Нягтлан бодох бүртгэл хөтөлбөрөөр Э.Хатанбаатар, Б.Нямтуяа, Маркетинг хөтөлбөрөөр Х.Даваа, Бао Шүэ Мэй, Б.Найрагч, Б.Хүслэн, Бизнесийн удирдлага хөтөлбөрөөр Б.Мөнхзаяа, И.Ууганзаяа, А.Бадрал, Э.Оюундарь, Б.Золзаяа, Г.Сайнхүү, Ч.Нямсүрэн, Г.Мөнхтуяа, Б.Амарсанаа, Н.Жавзансүрэн, Нягтлан бодох бүртгэл хөтөлбөрөөр Ж.Бямбасүрэн, Б.Дариймаа, Ч.Ариунаа, Э.Амаржаргал, Б.Уранцэцэг, Г.Сурмаажав, Г.Эрдэнэсувд, Т.Бадамханд, Д.Бадмаараг, Э.Энхмаа, Б.Мөнхзаяа нарт Бизнесийн удирдлагын магистр, Цахилгаан хангамж хөтөлбөрөөр Б.Батмөнх, Л.Сэдэд нарт Цахилгаан хангамжийн мэргэжлийн магистр, Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хими технологи хөтөлбөрөөр Б.Мөнгөнцоож, Таваар судлал хөтөлбөрөөр М.Баяржаргал нарт Хөдөө аж ахуйн ухааны магистр зэрэг олголоо.

Төгсөгчдийн дипломыг ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Г.Гантулга, Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн дэд захирал Ж.Батчулуун, Магистр, докторын сургуулийн захирал Б.Баттөр, Хөдөө аж ахуйн эдийн засаг, инноваци хөгжлийн төвийн захирал А.Бакей, Агроэкологийн сургуулийн захирал  А.Буянбаатар, Мал эмнэлгийн сургуулийн захирал А.Гомбожав, ШУ-ны зөвлөлийн ажлын албаны дарга Б.Баярмаа нар гардуулан өгч, ирээдүйн ажил, амьдралд нь амжилт хүсэв.


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn