Хөдөө аж ахуйн их сургууль

Хөдөө аж ахуйн их сургуульХөдөө аж ахуйн их сургууль

ХААИС-ийн оюутнууд Израйль улсыг зорилоо

ХААИС-ийн оюутнууд Израйль улсыг зорилоо

2019-09-06 16:52:38

Өнгөрсөн оноос эхлэн ХААИС-ийн оюутнууд 11 сарын хугацаатай Израйлийн “Агростадийс” байгууллагын сургалт, үйлдвэрлэлийн интерншип хөтөлбөрт хамрагдан суралцаж, ажиллах болсон. Тэгвэл өнөөдөр хоёрдугаар ээлжний оюутнууд /2019.09.06/ Израйль улсыг зорилоо.

Энэхүү хөтөлбөр нь хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн дадлага, туршлагыг онолын хичээлтэй хослуулсан сургалт юм. 

Оюутнууд энэ 11 сарын  хугацаанд орчин цагийн фермийн аж ахуйг эрхлэх ухаанд суралцаж, фермер болохын тулд ямар байдлаар, хэрхэн ажиллах талаар онолын мэдлэгээ практиктай хослуулан ажиллах боломжтой.

14 жилийн хугацаанд хэрэгжүүлж буй тус хөтөлбөрт 17 орны оюутан залуус хамрагдсан. Манай улс Ази тивээс сонгогдсон  зургаа дахь улс нь юм.  ХААИС-иас 2018 онд хамгийн анхны оюутан-дадлагажигчийг сонгосон ба тус их сургуулийн Агроэкологи, Инженер технологи болон Дарханы Агроэкологи бизнесийн сургуулиас нийт 21 оюутан хэлний болон мэргэжлийн чиглэлийн шалгуурыг ханган Израйль улсыг зорьсон. Тэд 11 сарын хугацаанд амжилттай суралцан өчигдөр /2019.9.5/ эх орондоо иржээ.  

 

Монгол Улсад мэргэжилтэй, чадвартай боловсон хүчин бэлтгэх их үйлсийг түүчээлэх дадлагажигч-оюутнууд та бүхэн сайн яваад, их зүйлийг сурч, эх орондоо мэдлэгийнхээ үр шимийг түгээгээрэй хэмээн хүсэж байна.

 

                              Оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.

“Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдмийг өвөрлөн ирнэ” Д.Нацагдорж

 

Гадаад хамтын ажиллагааны хэлтэс


Онцлох мэдээ

Бусад мэдээлэл

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас:976-75107777, 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn