Тайванийн ФОРМОСА үндэсний их сургуульд 1 жилийн зочин профессороор ажиллах боломж

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2020-04-10 09:47:43

Тайванийн Формоса Үндэсний их сургууль нь хамтын ажиллагаатай их сургуулиудаас Менежмэнт, Инженер, Гадаад хэл болон Хөдөө аж ахуйн технологи зэрэг чиглэлээр 1 жилийн зочин профессороор ажиллах багшийг урьж байна. Зочин профессороор ажиллах багш нь тус их сургуулийн оюутнуудад  Англи хэлээр дээр дурдсан мэргэжлийн чиглэлээр хичээл заах ба тус их сургуулийн цалингийн жишгээр цалинжих юм. 
Зочин профессороор ажиллах хүсэлтэй багш нар 2020 оны 4 дүгээр сарын 25 хүртэл өөрийн CV-гээ oia@nfu.edu.tw хаягаар явуулна уу. Дэлгэрэнгүй мэдээллийг international@muls.edu.mn руу мэйл явуулж авна уу. 

ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС
2020 оны 3 дугаар сарын 31