Олон улсын хамтарсан төслийн эрдэм шинжилгээний цахим бага хурал болно

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2020-05-13 08:52:15

ОХУ-ын Суурь судалгааны сан, Монгол Улсын БСШУСЯ-ны хамтарсан “Дэвшилтэт арга, технологид суурилсан органик хөдөө аж ахуйн хөгжлийн үзэл баримтлал боловсруулах нь”  сэдэвт төслийг 2020 оноос эхлэн Монгол Улсын ХААИС, ОХУ-ын Алтайн хязгаарын ХААИС-ийн судлаачид хамтран хэрэгжүүлж байгаа билээ.

Уг төслийн хүрээнд  “Органик хөдөө аж ахуйн хөгжлийн асуудал, дэвшилт технологи” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал  2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 11.00-14.30 цагийн хооронд онлайн хэлбэрээр зохион байгуулагдана. Уг хурлын хөтөлбөрийг эндээс татаж авч болно.