Оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа

Нийтлэгч : С.ЭРДЭНЭ-ОЧИР
Огноо: 2021-04-01 15:47:12

ЧОНБУКИЙН ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН ОЮУТАН СОЛИЛЦООНЫ 
ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА


Хамрах хүрээ: Бакалавр болон магистрын оюутнууд 
Хамрагдах хугацаа: Намрын семистр 2021.09.01-2021.12.20 хүртэл хагас жил эсвэл 2021.09.01-2022.06.20 хүртэл бүтэн жилийн хугацаанд суралцах боломжтой. 
Тавигдах шаардлага: 

  1. Солонгос хэлний хос хөтөлбөрийн ангид суралцдаг байх эсвэл Солонгос болон Англи хэлний сайн мэдлэгтэй байх 
  2. ХААИС-д хамгийн багадаа 1семистр болон түүнээс дээш хугацаагаар суралцсан байх 
  3. ХААИС-д суралцаж байх хугацаандаа 70%-иас дээш дүнтэй суралцсан байх 

Тэтгэлэг:  Сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөнө

*Замын зардал, даатгал, байр болон хоолны мөнгө, оршин суух үнэмлэх, эрүүл мэндийн үзлэг зэргийг суралцагч өөрөө хариуцна. (Өөрийн хэрэглээнээс хамаараад 1 семистрийн хугацаанд ойролцоогоор 3,000,000-5,000,000 төгрөг болно)

Бүрдүүлэх материал:

  1. Өргөдлийн анкет  
  2. Суралцах төлөвлөгөө 
  3. Эрүүл мэндийн анкет
  4. Тодорхойлох захиа                       
  5. Дүнгийн тодорхойлолт  
  6. Сургуульд орсон батламж 
  7. Солонгос юмуу Англи хэлний түвшин тогтоох сертифекат (Хэрэв байгаа бол)

Бүрдүүлэх материал өгөх сүүлийн хугацаа:    2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр  

Дэлгэрэнгүй мэдээллийг 341153, 75107777-513 дугаарын утсаар болон Захиргааны байр 205 тоот өрөөнөөс ирж лавлана уу. Мөн international@muls.edu.mn хаягаар бүртгүүлж өргөдлийн анкет авж болно. 
 

ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС