LONDON СITY BUSINESS SCHOOL-Д БАКАЛАВР, МАГИСТРЫН ТҮВШИНД СУРАЛЦАХ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

Нийтлэгч : Л.Бямбасүрэн
Огноо: 2021-10-19 16:14:21

“Лондон эжинси” төвтэй хамтран ажилладаг Их Британийн “LONDON СITY BUSINESS SCHOOL”-д цахим болон танхимын хэлбэрээр бакалавр, магистрын түвшинд суралцах хөтөлбөр зарлагдлаа.

“Лондон эжинси” төвийн хэрэгжүүлж буй энэхүү хөтөлбөрүүдийн гол давуу талууд нь хамгийн богино хугацаанд Их Британийн их сургуулийн бакалавр болон магистрын дэлхийд /олон улсад/  зөвшөөрөгдсөн зэргийг хамгийн боломжит үнээр төгсөөд, хамгийн богино хугацаанд 2 жилийн ажлын эрхтэй болгодгоороо онцлогтой юм. Мөн Их Британид ажил эрхлэх, гэр бүлтэйгээ суурьшин амьдрах, бизнесээ эрхлэхэд нь дэмжин ажилладаг билээ. 

Хамрах хүрээ: Бакалавр болон магистрын оюутнууд 

Хамрагдах хугацаа:  

  • 3 болон 4-р курсдээ Их Британийн London Сity Business School-д танхимаар суралцах эсвэл 
  • 3-р курсдээ цахимаар, төгсөх 4-р курсдээ London Сity Business School-д танхимаар суралцах

Тавигдах шаардлага:
Бакалавр:

  • ХААИС-ийн Эдийн засаг бизнесийн мэргэжлээр суралцдаг 2 болон түүнээс дээш курсийн оюутан
  • Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй байх 
  • Эрүүл мэндийн хувьд ямар нэг асуудалгүй байх зэрэг болно. 

Магистр: 

  • ХААИС-ийн бакалаврын зэргийг төгссөн байх 
  • London Сity Business School-д 3 сар бэлтгэлд хамрагдсан байх 
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх 

Сургалтын төлбөр: 

  • Цахимаар хичээллэх 1 жилийн бакалаврын сургалтын төлбөр 5000£
  • Танхимаар хичээллэх 1 жилийн бакалаврын сургалтын төлбөр 13,000-18,000£
  • Цахимаар хичээллэх 1 жилийн магистрын сургалтын төлбөр 7000£
  • Танхимаар хичээллэх 1 жилийн магистрын сургалтын  төлбөр 18,000-23,000£ тус тус болно. 

Дотуур байрны төлбөр: 

  • Сургуулийн дотуур байр 1 жилийн 12,000-20,000£
  • Гадуур байр хөлсөлбөл 1 жилийн 7,000-12,000£

Бусад төлбөр буюу ном сурах бичиг оюутны 1 жилийн виз зэрэг нийлээд 1300£ болно. 

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг “Лондон Эжинси” төвийн мэргэжилтэн З.Алтанзагас /99093627/-аас лавлана уу. Мөн London Сity Business School https://londoncitybusinessschool.co.uk/-ийн вэб сайтаар зочилж мэдээлэл авна уу. 

 

ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС