ИЗРАЙЛ УЛСЫН ИНТEРНШИП ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАН ХААИС-ИЙН ОЮУТНУУД ДИПЛОМОО АВЛАА

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-01-13 12:20:52

Израйл Улсын Интерншип хөтөлбөрт хамрагдсан ХААИС-ийн оюутнууд 11 сарын сургалтын хөтөлбөр, дадлагаа амжилттай дүүргэж, төгсөлтийн батламжаа гардан авлаа. ХААИС Израйл улсын Агростадийс байгууллагатай хамтран Интерншип хөтөлбөр хэрэгжүүлээд таван жил болж буй юм.

Өнгөрсөн хугацаанд ХААИС-ийн 40 оюутан тус хөтөлбөрт хамрагдаж, ХАА-н тэр тусмаа усалгааны хамгийн хэмнэлттэй систем болох дуслын услалтын системийг ХАА-н бүхий л салбартаа нэвтрүүлсэн Израйлын техник, технологид суралцан гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлсэн байна.