“УХААН” ТББ-ААС ХААИС-ИЙН ИТС-Д СУРГАЛТЫН ДРОН БЭЛГЭЛЛЭЭ

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2022-11-17 14:07:25

Ухаалаг Хөдөө Аж Ахуйн нууц “УХААН” ТББ 500000 төгрөгийн үнэ бүхий сургалтад ашиглагдах дрон (CODRONE (EDU), дагалдах хэрэгсэл, гарын авлагыг ХААИС-ийн Инженер, Технологийн Сургуульд хандивлав. “УХААН” ТББ-ын хандивласан дрон (CODRONE)-ыг БНСУ-ын ROBOLINK компани үйлдвэрлэсэн бөгөөд ухаалаг технологи ашиглан өөрийгөө хөгжүүлэхэд нь оюутан, залууст дэмжлэг болох зорилгоор бүтээгдсэн хамгийн сүүлийн үеийн сургалтын дрон юм. Тус сургалтын дроноор цаашид БНСУ-д зохиогдох ОУ-ын Робот-Дрон хөгжүүлэлтийн уралдаан тэмцээнд оролцох боломжтой аж. “УХААН” ТББ-ийн Удирдах зөвлөлийн даргаар ИТС-ийн ахлах багш, Доктор С.Баттуяа ажилладаг юм байна.