Архангай аймаг дахь Политехник коллежийн захирал Б.Өсөхбаяр, сургалтын менежер, сургалтын арга зүйч, багш нарын хамт ХААИС-д зочиллоо.
Зочдыг ХААИС-ийн удирдлагууд хүлээн авч, ректор Б.Баасансүх ХААИС-ийн өнөөгийн эрэмбэ чансаа, сургалт судалгаа, төсөл хөтөлбөр, цаашид хэрэгжүүлэх ажлыг танилцуулав.
Уулзалтаар хоёр тал шаталсан сургалт, урт, богино хугацааны сургалтад багш нарыг мэргэшүүлэх зэрэг олон чиглэлээр санал солилцож хамтын ажиллагааг өргөжүүлэхээр боллоо.
Уулзалтын төгсгөлд Архангай аймаг дахь Политехник коллежийн хамт олон ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн Мал аж ахуйн технологи дамжуулах төв, Мах судлал, технологийн лаборатори, Сүү, сүүн бүтээгдэхүүний лаборатори, Инженер, технологийн сургуулийн сургалт судалгааны лабораториудтай танилцсан байна.