“Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийн үйл ажиллагааны үеэр Монголын бэлчээр судлалын “Ногоон алт” төвөөс ХААИС-д 166 төрлийн ном, тайлан судалгааны материалыг хандивлаж номын дээжээс ХААИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор Э.Төмөртогтоход гардуулан өглөө.
Эдгээр ном нь бэлчээрийн менежмент, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, мал аж ахуйн хөгжил, нутгийн худалдан авалтын зохистой менежментийн чиглэлд сургалт судалгаанд ашиглагдах чухал эх сурвалж болж байна.
Хандивласан бүтээлд “Бэлчээрийн тухай хуулийн төслийн үзэл баримтлал”-72 ш, “Study report”-52 ш, Экологийн бүс нутгийн үнэлгээ, газар зохион байгуулалтын тайлан- 20 гаруй нэр төрөл, малчдын байгууллага, орон нутгийн хөгжлийн судалгааны тайлан, тэжээл бэлтгэл, малчдад зориулсан практик гарын авлагууд багтсан байна.
