Хөдөө аж ахуйн машин үйлдвэрлэл, ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудтай хамтран ажиллана

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2025-12-18 20:54:34

“Инженер технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд ХААИС-ийн Инженер технологийн сургуульд “Хөдөө аж ахуйн машины эд анги үйлдвэрлэл, засварын лаборатори”-ийг хүлээлгэн өгөх нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

“Хөдөө аж ахуйн машины эд анги үйлдвэрлэл, засварын лаборатори”-ийн нээлтийн үйл ажиллагааны  хүрээнд Инженер технологийн сургуулийн удирдлага хөдөө аж ахуйн машин үйлдвэрлэл, ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулав.