Профессор Чяо Гуанчуад ХААИС-ийн “Хүндэт профессор” цол олгов

Нийтлэгч : .
Огноо: 2025-12-30 13:56:16

ӨМӨЗО-ны Хөдөө аж ахуйн их сургуулийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн захирал, профессор Чяо Гуанчуад ХААИС-ийн “Хүндэт профессор” цол олгох үйл ажиллагааг 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр болов.

        Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургууль профессор Чяо Гуанчуагийн эрдэм шинжилгээ, судалгааны салбарт оруулсан хувь нэмэр, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд гаргасан тууштай хүчин зүтгэлийг өндрөөр үнэлж ХААИС-ийн “Хүндэт профессор” цол олголоо.

Профессор Чяо Гуанчуа нь Монгол Улсын ХААИС-д эрдэм шинжилгээ судалгаа, шилдэг бүтээлийг хөгжүүлэхэд идэвх санаачилгатай оролцож, шинжлэх ухааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн эрдэмтэн юм. ӨМӨЗО-ны Хөдөө аж ахуйн их сургууь болон Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургууль хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж, сургалтын хөтөлбөр, хамтарсан судалгааг амжилттай хэрэгжүүлэн ажилласан байна.