Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн Талуудын 17 дугаар бага хурлыг (COP17) зохион байгуулахтай холбогдуулан бэлтгэл ажлыг дэмжих хүрээнд тус ХААИС-ийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор ажлын хэсгийг Ректорын тушаалаар баталж 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Ажлын хэсгийн анхдугаар хуралдааныг зохион байгуулав. Ажлын хэсэг нь зохион байгуулах ерөнхий ажлын хэсгээс гадна
- “Загвар COP17”-г зохион байгуулах дэд ажлын хэсэг
- “Ногоон бүтик” павильон дэд ажлын хэсэг
- “Дэлхийн хөдөө аж ахуйн өв” дэд ажлын хэсэг
- “Эрдэмтдийн уулзалт” зохион байгуулах дэд ажлын хэсэг
- Дизайн, хөгжүүлэлтийн дэд ажлын хэсгүүдээс бүрдэж тус бүрийн зорилго, үүрэг, оролцоог танилцууллаа.
Зохион байгуулах Ажлын хэсгийн ерөнхий нарийн бичгийн дарга, профессор Ж.Ундармаа НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын зорилго чиглэл, үйл ажиллагаа, зохион байгуулалт, оролцоо, ач холбогдол зэргийг ажлын хэсгүүдэд танилцууллаа.
Хуралдааны төгсгөлд “Загвар COP17”-г зохион байгуулах, “Дэлхийн хөдөө аж ахуйн өв” дэд ажлын хэсгүүд хуралдаж эхний ажлуудаа төлөвлөв.
“Дэлхийн хөдөө аж ахуйн өв” дэд ажлын хэсэг
“Загвар COP17”-г зохион байгуулах дэд ажлын хэсэг