“Их дээд сургуулиудад үр дүнд суурилсан удирдлагыг нэвтрүүлэхэд анхаарах асуудал” сургалт боллоо

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2026-01-14 18:59:41

ХААИС-ийн Ректорын ажлын албанаас Европын холбооны санхүүжилттэй Монгол улсад ТХЗеТОЙ уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд “Их дээд сургуулиудад үр дүнд суурилсан удирдлагыг нэвтрүүлэхэд анхаарах асуудал” сургалтыг 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр зохион байгуулав.

Сургалтаар ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор М.Эрдэнэбаяр дээрх сэдвээр

  • Монгол Улсын хөгжлийн урт, дунд хугацааны баримт бичиг
  • Их сургуулиудын дэлхийн эрэмбэ
  • Их дээд сургуулиудад үр дүнд суурилсан удирдлагыг нэвтрүүлэхэд анхаарах асуудал агуулгаар илтгэж ХААИС-ийн удирдлага, газрын захирал, бүрэлдэхүүн сургуулийн захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга, сургалтын хөтөлбөрийн эрхлэгчид оролцлоо.