Хөдөө аж ахуйн их сургуулийн профессор, багш, ажилтны нэгдсэн уулзалт 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ХААИС-ийн Хатантуул театрт болов.
Тус уулзалтаар ХААИС-ийн ректор, профессор Б.Баасансүх сургуулийн 2025 оны үйл ажиллагааны тайланг танилцуулж, Хөгжлийн бодлого, цахим шилжилт эрхэлсэн проректор Ж.Мөнгөн, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор Э.Төмөртогтох, Сургалт эрхэлсэн проректор А.Буянбаатар, Санхүү эрхэлсэн проректор Б.Одончимэг нар багш, ажилтнуудын сонирхсон асуудлаар тодорхой мэдээлэл өгч, санал солилцлоо.
Уулзалт нь сургуулийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, дотоод харилцаа, уялдаа холбоог бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
.jpg)
.jpg)
.jpg)