ХААИС, Юнайт кёo кэн ХХК-тай бизнесийн хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2026-02-04 16:12:37

Монгол улсын Хөдөө аж ахуйн их сургууль Япон улсын хөрөнгө оруулалттай Юнайт кёо кэн ХХК-тай их сургууль болон бизнесийн хамтын ажиллагаа, уялдаа холбоог дэмжих, зорилгоор хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.  

Энэхүү санамж бичгийг байгуулснаар ХААИС болон Юнайт кёо кэн ХХК нягт хамтран ажиллаж, итгэлцэлд суурилсан харилцааг хөгжүүлэхийн зэрэгцээ Юнайт кёо кэн ХХК-ийн мэдлэг, туршлага, хүний нөөцийг түшиглэн "ХААИС"-ийн олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, Япон улстай боловсрол, судалгаа, харилцааны тогтвортой үйл ажиллагаа явуулах, хөгжингүй нийгмийг бүтээхэд хоёр орны иргэдийн хувь нэмрийг оруулах юм.  

ХААИС болон Юнайт кёо кэн ХХК

  • ХААИС-аас хэрэгжүүлэх япон хэлний сургалтын хөтөлбөрийг төлөвлөх, зохион байгуулахад хамтран ажиллах
  • ХААИС-ийн оюутнууд Япон улсад хэрэгжүүлж буй дадлага (интерншип)-ын хөтөлбөрт хамрагдахад дэмжлэг үзүүлэх
  • ХААИС-ийн оюутнуудын Япон улс дахь карьерын хөгжил, төлөвлөлтийг дэмжих
  • Япон улсад ХААИС-ийн албан ёсны төлөөлөгчийн хувиар боловсролын байгууллагуудтай стратегийн хамтын ажиллагаaa тогтоох хэлэлцээнд дэмжлэг үзүүлэх
  • ХААИС-ийн боловсрол, судалгааны үйл ажиллагааг Япон улстай уялдуулах, солилцоог дэмжих зэрэг чиглэлээр холбогдох үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр санамж бичигт тусгасан байна.