Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн гишүүдийн чуулган хуралдлаа

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2026-02-05 19:37:35

Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академи (ХААШУА)-ийн гишүүдийн чуулганы хуралдаан 2026оны 02дугаар сарын 05-ны өдрийн 14:00 цагаас ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн хурлын танхимд боллоо.

Чуулганаар хөдөө аж ахуйн шинжлэх ухааны салбарт хэрэгжиж, 2025 онд дууссан

  • “Монгол нутагт малтан судалсан археологийн дурсгалаас илэрсэн эртний адууны ДНХ-ийн судалгаа” 2022-2025 он, ШУТБИХХЗГ-2022/155, төслийн удирдагч, доктор Б.Даваасүрэн, судалгааны ажлын шинжээч Занаспек ХХК-ийн захирал, молекул биологич, доктор, профессор Э.Занабазар;
  • “Мал амьтны ку-чичрэг өвчний оношилгоонд ашиглах рекомбинант уургийн судалгаа” 2022-2025 он, ШУТБИХХЗГ-2022/184, төслийн удирдагч, шинжлэх ухааны доктор, профессор Д.Болдбаатар, судалгааны ажлын шинжээч Биологийн хүрээлэнгийн захирал, молекул биологич, доктор, дэд профессор Д.Гантулга;
  • “Үетэн ургамлын үрийн соёололтын стратегид суурилсан бэлчээр сайжруулах технологи боловсруулах” 2022-2025 он, төслийн удирдагч, профессор Ж.Ундармаа, судалгааны ажлын шинжээч Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан,  академич Ч.Доржсүрэн; эдгээр суурь судалгааны ажлын үр дүнг хэлэлцэж баталлаа.

Мөн ХААШУА-ийн дүрэмд өөрчлөлт оруулах, ХААШУА-ийн 2025 оны үйл ажиллагааны товч үр дүн зэрэг асуудлыг хэлэлцэв.