Төслийн сонгон шалгаруулалт зарлагдлаа

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2026-02-06 15:37:19

Үндэсний шинжлэх ухаан, технологийн сан (ҮШУТС), Тайванийн Үндэсний шинжлэх ухаан, технологийн зөвлөл хоорондын хамтын ажиллагааны хүрээнд 2027 оноос эхлэн хэрэгжүүлэх төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Төслийн мэдүүлэг хүлээн авах хугацаа: Төслийн саналыг Монгол талд 2026 оны 03 дүгээр сарын 31-ны өдрийн 17:30 цаг хүртэл Үндэсний Шинжлэх ухаан, технологийн сангийн Төслийн удирдлагын систем (project.stf.gov.mn) хуудсаар дамжуулан цахим хэлбэрээр хүлээн авна.

Жич: Хугацаандаа мэдээлэл ирүүлээгүй болон материалын иж бүрдэл хангагдаагүй төслийн саналыг сонгон шалгаруулалтад оруулахгүй болно. Мөн төслийн материалыг цаасан хэлбэрээр авахгүй болохыг анхаарна уу.


Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 

11-327634

https://stf.gov.mn/archives/9048