Монгол орны хатуу ширүүн уур амьсгалд хамгийн тэсвэртэй, нүүдэлчин ахуйд зохицсон, дэлхийд ховор хоёр бөхт тэмээ, нүүдэлчин соёлыг түгээн дэлгэрүүлэх “Түмэн тэмээний баяр-2026” эвент 02 дугаар сарын 06, 07, 08-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо зохион байгуулагдаж байна.
“Түмэн тэмээний баяр-2026” эвентийн хөтөлбөрийн хүрээнд тэмээ судлаачид, доктор, профессорууд, малчид, тэмээчид, аймаг сум, орон нутгийн удирдлагууд оролцсон “Тэмээ судлал ба хөрөнгө оруулалт” сэдэвт бизнес форум Даланзадгад хотноо зохион байгуулагдлаа.
Форумд ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн захирал доктор, дэд профессор Д.Гүрбазар оролцож НҮБ болон Оюу толгой ХХК-ийн санхүүжилттэй хэрэгжүүлсэн төсөл, судалгааны үр дүнгээс танилцуулж, “Тэмээний аж ахуйн ашиг шим, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх боломж, туршлага” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, шилмэл ингэ, буур шалгаруулах үйл ажиллагаанд оролцов.
Тус форумаар аймаг орон нутгаас хэрэгжүүлж байгаа бодлого, хөрөнгө оруулалт, тэмээ ба аялал жуулчлалын чиг хандлага, орон нутгийн ЖДҮ-н бизнесийг дэмжих санхүүгийн шийдэл, хөрөнгө оруулалтын боломж, тэмээний ашиг шимийг нэмэгдүүлэх талаар хийгдсэн судалгааны ажил, үр дүн, сайн туршлага зэрэг олон сэдвүүдээр илтгэл тавигдаж, 100 гаруй хүн оролцсон байна.
.png)
.jpg)
.jpg)