Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медалиар шагналаа

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2026-06-03 12:46:58

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Хөдөө аж ахуйн их сургууль, Боловсролын их сургуулийн эрдэмтэн багш, хамт олонтой уулзлаа. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар

  • ХААИС-ийн Инженер, технологийн сургуулийн зөвлөх профессор, зөвлөх инженер, техникийн шинжлэх ухааны доктор Ч.Бямбадорж Гавьяат механикжуулагч цолоор
  • ХААИС-ийн Инженер, технологийн сургуулийн Хөдөө аж ахуй, хүнсний инженерчлэлийн тэнхимийн багш, доктор, профессор Б.Мөнхбат
  • ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн Хөдөө аж ахуй, хэрэглээний эдийн засгийн тэнхимийн ахмад багш, доктор, зөвлөх профессор С.Хандсүрэн
  • ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн Мэс засал, нөхөн үржихүйн тэнхимийн ахмад багш, доктор, зөвлөх профессор Д.Алимаа
  • ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн Газар тариалан, хөрс судлалын тэнхимийн багш, доктор, профессор Б.Одгэрэл 
  • ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн Мэс засал, нөхөн үржихүйн тэнхимийн Зөвлөх профессор, доктор С.Бямбацогт нар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор
  • ХААИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор, доктор, дэд профессор Э.Төмөртогтох
  • ХААИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн нэгжийн Эрдэм шинжилгээ, технологи хөгжүүлэлтийн газрын дарга, доктор Б.Баярмаа
  • ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн захирал, доктор Д.Гүрбазар 
  • ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн, Санхүүгийн тэнхимийн  багш,  доктор, дэд профессор З.Ядмаа
  • ХААИС-ийн Инженер, технологийн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Ө.Ганбат 
  • ХААИС-ийн Санхүү эрхэлсэн нэгжийн Нийтлэг үйлчилгээний газрын гадна талбайн үйлчлэгч И.Өлзийбат нар Алтангадас одонгоор
  • ХААИС-ийн Багш, оюутны хөгжлийн газрын дарга А.Базарсад 
  • ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн Мал эмнэлгийн суурь шинжлэх ухааны тэнхимийн ахлах багш, эрдэмтэн нарийн бичгийн дарга Э.Очбаяр
  • ХААИС-ийн Инженер, технологийн сургуулийн үйлчлэгч М.Дэлгэрмаа нар Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнагдлаа.

Хөдөлмөр бүтээлээ төрдөө үнэлүүлж төрийн тэргүүн, салбарын сайдаас төрийн дээд цол, одон, медалиар шагнагдсан эрдэмтэн багш, ажилтнуудадаа ажлын амжилт хүсэж, аз жаргал ерөөе.