Монгол Улсын ХААИС, БНХАУ-ын “Шэньси ируйкан биотехнологи” ХХК-ийн хооронд харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөдөө аж ахуй, хүнсний салбарт инновацын бүтээгдэхүүн бий болгох зорилготой “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гарын үсэг зурлаа.
Тус санамж бичгийг ХААИС-ийн ректор Б.Баасансүх, “Шэньси ируйкан биотехнологи” ХХК-ийн ерөнхий менежер Чень Хун нар баталгаажуулав. Энэхүү санамж бичиг нь орчин үеийн биотехнологийн шинжлэх ухааны ололтыг бизнес, үйлдвэрлэлтэй холбох чухал алхам болох юм.
Хамтын ажиллагааны хүрээнд хийгдэх хамгийн гол ажлуудын нэг нь Монгол малчдын уламжлалт исэг идээний хөрөнгөнд бичил биетний судалгаа хийх хамтарсан хээрийн экспедицийг хоёр орны тэргүүлэх эрдэмтдийн оролцоотойгоор зохион байгуулах явдал юм. Улмаар пробиотик идэвхтэй бичил биетний цуглуулга-нөөц бүрдүүлж, биологийн идэвхтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх орчин үеийн технологи бүхий “Судалгаа үйлдвэрлэлийн төв”-ийг Монголд байгуулахаар тохиролцжээ.
Санамж бичгийн хүрээнд
Инновац: “Шэньси ируйкан биотехнологи” ХХК-ийн бүтээгдэхүүнд ХААИС-ийн зүгээс лабораторийн хяналт хийж, бүртгэлжүүлэх замаар Монголын зах зээлд нэвтрэхэд нь дэмжлэг үзүүлнэ.
Сургалт, судалгаа: БНХАУ-ын талаас ХААИС-ийг Шэньси мужийн нөлөө бүхий тэргүүлэх их сургууль, инновацын байгууллагуудтай холбож, Хятадад сургалтад хамрагдах гадаад элсэгчдийг зуучлах, нэмэгдүүлэхэд туслалцаа үзүүлнэ.
Эрдэм шинжилгээ: Хоёр талын эрдэмтэд, багш, мэргэжилтнүүдийн туршлага солилцох уулзалт, аяллыг тогтмол зохион байгуулж, бүс нутгийн хэмжээнд хэрэгжүүлж буй төслийн мэдээллийг харилцан солилцоно.
Олон нийт: Хамтын ажиллагааны үр дүнг сурталчлах хамтарсан үзэсгэлэн гаргах, олон улсын хурал зохион байгуулах зэргээр үйл ажиллагаагаа олон нийтэд түгээнэ.
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)