ХААИС, БНСУ-ын Сэүвон их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2026-06-03 14:49:32

Монгол Улсын ХААИС, БНСУ-ын Сэүвон их сургууль (Seowon university) хооронд боловсрол, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг өргжүүлэх, хэлний сургалтын хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх зорилгоор хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт ХААИС-ийн ректор Б.Баасансүх, Сэүвон их сургуулийн захирал Сун Сог Мин нар 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Талууд дараах үндсэн чиглэлүүдэд хамтран ажиллахаар тохиролцов:

Оюутан, багш, ажилтны солилцоо: Хоёр сургуулийн хооронд багшлах боловсон хүчин болон оюутан харилцан солилцох хөтөлбөрийг хэрэгжүүлэх

Эрдэм шинжилгээний хамтын ажиллагаа: Харилцан сонирхсон салбаруудад эрдэм шинжилгээний судалгаа хийх

Соёлын үйл ажиллагаа: Оюутан, багш, ажилтнуудад зориулсан соёлын солилцооны үйл ажиллагааг зохион байгуулах