БНХАУ-ын Бээжингийн Ойн аж ахуйн их сургуулийн төлөөлөгчид ХААИС-д ажиллаж байна

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2026-06-05 11:40:58

БНХАУ-ын Бээжингийн Ойн аж ахуйн их сургууль (Beijing Forestry University)-ийн төлөөлөгчид ХААИС-д 2026 оны 06 дугаар сарын 02-05-ны өдрүүдэд хоёр сургуулийн хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулах, сургалт, эрдэм шинжилгээний лабораториуд, оюутан солилцооны дадлага хийх баазтай танилцах, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тогтоох хөтөлбөртэй ажлын айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд хамтран ажиллах гэрээ байгуулж ХААИС болон БНХАУ-ын Бээжингийн Ойн аж ахуйн их сургуулийн удирдлагууд гарын үсэг зурж баталгаажуулав.

Тус айлчлал нь хоёр сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, ойн аж ахуй болон хөдөө аж ахуйн салбарын боловсон хүчин бэлтгэх, эрдэм шинжилгээний хамтарсан судалгаа шинжилгээ хийхэд чухал ач холбогдолтой болж байна.