Хөвсгөл аймагт Шинэ Зеланд технологиор “Цахилгаан хайчаар хонь хяргах” үзүүлэх сургалт зохион байгуулна

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2026-06-09 12:40:33

ХААИС-ийн орон нутаг дахь Хөгжлийн төвийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлд дэвшилтэт техник, технологийг түгээн дэлгэрүүлэх, малчдын практик ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Цахилгаан хайчаар хонь хяргах” үзүүлэх сургалтыг зохион байгуулна.

Сургалтыг Шинэ Зеланд улсын фермерүүд болон сургагч багш нартай хамтран 2026 оны 6 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Их-Уул сум дахь Хөгжлийн төвд зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Сургалтад нийт 25 хүн оролцох бөгөөд Шинэ Зеланд улсын сургагч багш нар

  1. Шинэ Зеландын хонь хяргах арга технологи, үр дүнгийн танилцуулга
  2. Гар цахилгаан машин угсрах, ашиглах, хадгалах, хамгаалах
  3.  Ирлэгч машин ашиглах, хадгалах, хамгаалах
  4. Гар машины сам болон хутга ирлэх, хадгалах, хамгаалах
  5. Хонь хяргах ажиллагаа, хяргагчийн арга барил
  6. Ямаа хяргах ажиллагаа, хяргагчийн арга барил
  7. Ноос ангилах
  8. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа агуулгыг сургана.

Энэхүү сургалт нь малчдад цаг хугацаа, хөдөлмөр хэмнэсэн Шинэ Зеландын дэвшилтэт арга барилыг эзэмшүүлж, ноосны чанар, бэлтгэлийг сайжруулахад чухал ач холбогдолтой ажил болох юм.