Туршилтад амьтан хэрэглэх ёс зүйн хяналтын зөвлөл хуралдлаа

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2026-06-08 17:23:33

Тус зөвлөл 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн танхимд хуралдлаа. Хуралдаанаар доор дурдсан 22 судалгаанд туршилтын амьтан хэрэглэх асуудлыг хэлэлцэж, 11 асуудлыг дэмжиж, гишүүдийн санал зөвлөлгөөг тусгаж, засаж сайжруулах 12 ажлыг хэлэлцэн баталж, мал эмнэлэг, био-анагаах ухааны судалгаанд дугаар олгож, батлахаар шийдвэрлэв.

ХААИС-ийн Туршилтад амьтан хэрэглэх ёс зүйн хяналтын зөвлөл нь Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг судалгаа, шинжилгээний байгууллагад хэрэгжиж байгаа эрдэм шинжилгээний ажилд туршилтын мал, амьтан хэрэглэхдээ ёс зүйн алдаа гаргахаас сэргийлэх, тавлаг болон аюулгүй байдлыг хангасан орчинд энэрэнгүй зарчим баримтлан, амьтныг тарчлаан зовоохгүйгээр судалгаа хийх зарчмыг мөрдүүлэх, туршилт хийх арга зүйн шинжлэх ухаанч байдал, ёс зүйн асуудлыг хэлэлцэж дүгнэлт гаргах үүрэгтэй байгуулагдсан юм. 

Хэлэлцсэн асуудал:

Туршилтын амьтан хэрэглэх шаардлагатай судалгааны төсөл, хөтөлбөр

  1. Хачгийн риккетсиозыг оношлох эсрэгтөрөгч чанартай өвөрмөц эпитопыг хайх, рекомбинант уургийн судалгаа. МЭЭШХ
  2. “Адууны нийлүүлгийн өвчний хяналтын тогтолцоог боловсронгуй болгох нь” (2025- 2030 он) олон улсын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны төсөл (SATREPS SATREPS төсөл. МЭЭШХ
  3. Монгол тэмээ (Camelus bactrianus)-ний генетик, пангеномын зарим судалгаа. ХААИС. МЭС 
  4. Монгол тэмээ (Camelus bactrainus)-ний зарим макро, микро элементийн гаралтай халдваргүй өвчний судалгаа. ХААИС. МЭС
  5. Уул уурхайн үйл ажиллагаа Заамар сумын Хайлааст багийн малын шилжилт хөдөлгөөн, төллөлт, бэлчээрийн ургамлын ургац, шимт чанарт үзүүлж буй нөлөөг судлах. Транс-нэт төсөл. ХААИС. МААБС
  6. Глюкоаминтун бэлдмэлийн сорилын ба эмнэлзүйн фармакологийн судалгаа захиалгат ажил. МЭЭШХ
  7. Монгол үхрийн тэжээлийн жорд Цагаан лууль (Chenopodium album L)-ийг оруулах нь гүзээний исэлдэлт, бичилт биетний нийгэмлэг, амьтны гүйцэтгэл болон шимэгчийн эсрэг үзүүлэх нөлөө. МААЭШХ
  8. Зооноз дерматофит мөөгөнцрийн оношилгоо, нийлэгжүүлэгч фермент, эмийн мэдрэг чанарын судалгаа. ХААИС. МЭС 
  9. Хонины сав шилжүүлэн суулгах. ХААИС. МЭС
  10. Үхрийн булууны яснаас гарган авсан шөлний ходоодны үрэвслийн эсрэг үйлдлийг судлах (судалгааны ажлын хүрээнд хархны шархлаат эмгэг загвар үүсгэн гистологийн түвшинд үнэлэх). АШУИС
  11. Судалгааны ажлын үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, санхүүжүүлэх гэрээт ажил (Альпин үүлдрийн ямааны хөврөлийг тээгч эхэд шилжүүлэн суулгах). МААЭШХ

Докторын зэрэг горилсон судалгааны ажил

  1. Бод малын арьс ширийг боловсруулж биотехнологийн аргаар гүн коллаген уургийн пептид гарган авах технологийн шийдэл. ШУА.ХХТХ  
  2. Дурангийн аргаар хээлтүүлэх. ХААИС. МЭС 
  3. Сарлаг ба хайнаг нөхөн үржихүйн физиологийн судалгаа. ХААИС. МЭС

Шинжлэх ухааны магистрын зэрэг горилсон судалгааны ажил

  1. Муурны панлейкопени өвчний үлэмж болон бичил бие бүтцийн өөрчлөлт. ХААИС. МЭС
  2. Уур амьсгалын өөрчлөлт, уул уурхайн үйлдвэрлэлээс үүдэлтэй тоосжих эмгэгийг эд судлалын аргаар ялган оношлохуй. УМЭАЦТЛ
  3. Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд тархсан зарим шумуулын төрөл, зүйл, түүгээр дамждаг паразитын тандан судалгаа. ХААИС. МЭС
  4. Дурангийн мэс заслын аргаар нохой муурын нөхөн үржихүйг хязгаарлах боломж. ХААИС. МЭС
  5. Спортын адуунд тохиолдож буй үе мөч, шөрмөс, шандасны гэмтэлд Platelet Rich Plasma (PRP) эмчилгээний үр нөлөө C-reactive protein, C2C, ICTP уургуудыг тодорхойлох. ХААИС. МЭС
  6. Адууны комменсиал E.coli бактерийн тэсвэржилтийн тандан судалгаа. ХААИС. МЭС
  7. Нохойн ротавирус болон парвовирусыг молекул биологийн аргаар ялгаварлан оношлох судалгаа. ХААИС. МЭС
  8. Монголын нутгийн болон холимог үүлдрийн үхрийн β-казейны А1, А2 аллел, генотипийн тархалтын харьцуулсан судалгаа. ХААИС. МААБС