"Инженер технологийн дээд боловсрол" төслийн хүрээнд АЭС-д судалгааны лабораториуд нээлээ

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2026-06-12 18:47:46

ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн Экологийн тэнхимд “Хүрээлэн буй орчны лаборатори”, “Ой, ургамлын экологийн лаборатори”-иудыг 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдөр нээж ХААИС-ийн ректор, проректорууд, Агроэкологийн сургуулийн удирдлага, багш судлаачид, Боловсролын яамны нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж, “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн баг, хамтран ажиллагч Японы улсын их сургуулиудын эрдэмтэд оролцлоо.

Монгол  болон  Японы улсын Засгийн газрын хамтран хэрэгжүүлж буй “Инженер технологийн дээд боловсрол” төсөл ХААИС-д 2023 оноос 6 үндсэн чиглэлээр хэрэгжиж эхэлсэн болно.  

Лабораториудын нээлтэд төслийн багийн ахлагчид илтгэл танилцуулж,

  1. Японы Уцуноями их сургуулийн профессор Ишигүри Футоши
  2. Токио Метрополитан их сургуулийн профессор Паянди-Ролланд Дахедри
  3. Яманаши их сургуулийн профессор Риота Катаока
  4. Ямагата их сургуулийн профессор Ларри Лопез
  5. Ракуно Гакуен их сургуулийн профессор Бухо Хошино нарт талархлын бичиг гардууллаа.   

Экологийн тэнхимийн ахлах багш М.Оргилболдын удирдсан “Газар ашиглалтын өөрчлөлтөөс үүдэлтэй хөрсний органик нүүрстөрөгчийн өөрчлөлт болон хөрсний бохирдлын загварчлалын дэвшилтэт арга” Японы Токио метрополитон их сургуультай хамтарсан төслөөс “Хүрээлэн буй орчны лаборатори”-ийг байгуулсанаар ICP Mass Spectrometry зэрэг нийт 21 төрлийн хөрс, ус, агаарын болон бусад олон төрлийн, хүрээлэн буй орчны судалгаа шинжилгээ хийх боломж бүрдлээ.  

“Ой, ургамлын экологийн лаборатори”-ийг Экологийн тэнхимийн багш М.Хишигжаргал удирдагчтай Хушны самрын ясаар нано-био-адсорбент материал үйлдвэрлэн хөрс, усны бохирдлыг цэвэршүүлэх ба шилмүүст мод ургуулах технологийн судалгаа(J31A23) Японы  Уцуноями, Токай болон Ямагата их сургуулиудын  хамтын ажиллагааны хүрээнд өргөтгөн байгуулав.

“Ой, ургамлын экологийн лаборатори”-ийг Regent SILVA SUIT ургамлын үндэс, үр, навч болон эсийн шинжилгээ хийх иж бүрдэл программ хангамж, 22 нэр төрлийн 35 багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр өргөтгөснөөр ой, ургамал, таримал болон ХАА-н газар тариалангийн ургамлын иж бүрэн судалгаа хийх, салбар дундын ойн хими зэрэг чиглэлд хэрэглээний судалгаа хийх, шинэ инновац технологи нутагшуулах боломжтой болжээ.

Дээрх төслүүдийн хүрээнд ХААИС-д сургалт судалгааны лабораториудын нөөц боломж олон улсын түвшинд хүрч нийт 680 мянган ам.доллар (“Хүрээлэн буй орчны лаборатори”-527000$, “Ой, ургамлын экологийн лаборатори”-152000$) буюу 2,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна.

“Хүрээлэн буй орчны лаборатори”

“Хүрээлэн буй орчны лаборатори”

“Хүрээлэн буй орчны лаборатори”

“Хүрээлэн буй орчны лаборатори”

“Хүрээлэн буй орчны лаборатори”

“Ой, ургамлын экологийн лаборатори”

“Ой, ургамлын экологийн лаборатори”

“Ой, ургамлын экологийн лаборатори”

“Ой, ургамлын экологийн лаборатори”

“Ой, ургамлын экологийн лаборатори”