.jpg)
.jpg)
Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургууль болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөдөө аж ахуй, загас агнуурын үндэсний их сургууль 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хамтын ажиллагааны гэрээ байгуулсан билээ.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн хоёр оюутан тус бүр 22,076,040 вон буюу ойролцоогоор 55 сая төгрөгийн тэтгэлэг хүртэж, хичээлээ дүйцүүлэн тооцуулж суралцах боломжтой нэг жилийн хугацаатай оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахаар боллоо.
Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутнуудадаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.
.jpg)
.jpg)
Гадаад хамтын ажиллагаа, түншлэлийн газар