ХААИС болон Акита их сургууль эрдэм шинжилгээ, оюутан солилцооны хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2026-06-12 19:27:11

ХААИС болон Япон улсын Акита их сургууль хооронд “Академик хамтын ажиллагааны гэрээ”, “Оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичиг”гарын үсэг зурж, урт хугацааны хамтын ажиллагаанг эхлүүлэв.

Академик хамтын ажиллагааны гэрээний хүрээнд:

  • Багш, судлаачдын солилцоог өргөжүүлэх
  • Оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх
  • Хамтарсан эрдэм шинжилгээний төсөл, судалгаа явуулах
  • Лекц, семинар, симпозиум зохион байгуулах
  • Эрдэм шинжилгээ, сургалтын мэдээлэл солилцох чиглэлээр хамтран ажиллана.

Оюутан солилцооны хөтөлбөрийн хүрээнд:

Солилцооны оюутнуудыг сурлагын амжилт, хэлний мэдлэг болон талуудын харилцан тохирсон шалгуурын дагуу сонгон шалгаруулж хөтөлбөрийг 2026 оны хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Гэрээний дагуу солилцооны оюутнууд өөрийн үндсэн сургуульдаа сургалтын төлбөрөө төлөх бөгөөд хүлээн авагч их сургуулийн сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөнө. Мөн хүлээн авагч тал оюутнуудыг байр сууц олоход дэмжлэг үзүүлж, визийн материал бүрдүүлэх болон шаардлагатай мэдээллээр хангах юм.

Мөн талууд олон улсын боловсрол, судалгааны чиглэлээр туршлага солилцож, хамтарсан эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах боломжийг нэмэгдүүлэхээр тохиролцжээ.