Их сургуулийн эрдэмтэд их өгөгдөл, хиймэл оюун ухаанд суурилсан бүс, орон нутгийн хөгжлийн бодлого боловсруулахад хамтран ажиллахаар санамж бичиг байгуулав

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2026-07-03 17:13:34

"Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө"-д “Их өгөгдөл, хиймэл оюун ухаанд суурилсан орон зайн төлөвлөлт, гүйцэтгэл, хяналт, удирдлагын нэгдсэн платформыг хөгжүүлэх” зорилт батлагдсаны дагуу Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн болон их сургуулиуд хамтран арга зүйг боловсруулж, эхний ээлжид Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнгийн гүйцэтгэх захирал, доктор, дэд профессор Д.Эрдэнэбаяр төмөр замын төлөвлөлтийн үр дүнг танилцуулав.

Уулзалтад их сургуулийн удирдлагууд оролцож хамтран хэрэгжүүлэх төлөвлөгөөг баталж, Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургуулийн ректор, профессор Б.Баасансүх Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнгийн гүйцэтгэх захирал, доктор, дэд профессор Д.Эрдэнэбаяр нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны хүрээнд бүс, орон нутгийн хөгжлийн бодлогыг шинжлэх ухаан, их өгөгдөл, хиймэл оюун ухаанд суурилж, салбар хоорондын уялдаа, эрдэмтдийн оролцоотой боловсруулахаар болов.