ХААИС-ийн ректор Б.Баасансүх БНХАУ-ын Синьхуа агентлагийн Монгол Улсын Улаанбаатар хот дахь салбарын сэтгүүлч н.Болорцэцэг, Япон Улсын Токио хот дахь салбарын сэтгүүлч Хү Шогү, Шин Жи Рү нарыг 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар БНХАУ-ын Синьхуа агентлагийн сэтгүүлчид Монгол улсад 2026 оны 08 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд мэдээ мэдээлэл бэлтгэх зорилготой ХААИС-д 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр нээгдсэн Монгол Улс, БНХАУ-ын хамтарсан “Цөлжилттэй тэмцэх ба бэлчээрийн экологийг хамгаалах судалгааны төв”-ийн үйл ажиллагаатай танилцаж, мэдээлэл авсан байна.
.jpg)
.jpg)
.jpg)