Монголын мал зүйч, үржүүлэгчдийн үндэсний холбооны тэргүүн, доктор Л.Эрхэмбаярт Хүндэт профессор цол гардуулав

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2026-07-07 20:43:12

Монгол Улсын хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, дээд боловсрол, үйлдвэрлэлийн салбарт оруулсан үнэтэй хувь нэмэр, бодит дэмжлэг, хамтын ажиллагааг өндрөөр үнэлж Монголын мал зүйч, үржүүлэгчдийн үндэсний холбооны тэргүүн, “Түмэн шувуут” ХХК-ийн ТУЗ-ын дарга, доктор Л.Эрхэмбаярт ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр Хүндэт профессор цол олголоо.