Хөдөө аж ахуйн салбарын хөгжил, шинжлэх ухаан–үйлдвэрлэлийн уялдаа холбоог бэхжүүлэх зорилгоор Хөдөө аж ахуйн их сургууль, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал аж ахуйн генетик нөөцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар болон аймгуудын ХХАА-н газрууд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Санамж бичгийн хүрээнд талууд мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих, генетик нөөцийг хамгаалах, ашиглалтыг сайжруулах, судалгаа шинжилгээ, инновацыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов. Мөн хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, оюутан, залуу судлаачдыг дадлагажуулах, мэргэжил дээшлүүлэх сургалтын үйл ажиллагааг хамтран зохион байгуулахад анхаарах юм.