Профессор Дуглас Годболдод ХААИС-ийн Хүндэт профессор цол олгов

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2026-09-25 19:13:52

ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн тогтоолоор Чехийн Мендэлийн их сургуулийн профессор Дуглас Годболдод ХААИС-ийн Хүндэт профессор цол олгох ёслол 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр боллоо.

Профессор Дуглас Годболд нь байгаль орчин, ой судлал, хөрс болон экологийн чиглэлээр олон жил үр бүтээлтэй ажилласан, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн бөгөөд ХААИС-ийн эрдэмтэн, судлаачидтай хамтран ажиллаж, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн билээ.

Ёслолын үеэр АЭС-ийн дэд профессор, Мендэлийн их сургуулийн зочин судлаач О.Бүрэнжаргал профессор Дуглас Годболдтой хамтран хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, судалгааг танилцууллаа.

Үүний дараа ХААИС-ийн Хүндэт профессор цол олгох тухай ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн тогтоолыг танилцуулж, ХААИС-ийн ректор, профессор Б.Баасансүх профессор Дуглас Годболдод Хүндэт профессорын үнэмлэхийг гардуулан өгч, баяр хүргэлээ.

Профессор Дуглас Годболд ХААИС-ийн Хүндэт профессор цол хүртсэндээ талархаж буйгаа илэрхийлэн, цаашид ХААИС-ийн эрдэмтэн, багш, судлаачидтай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, шинжлэх ухаан, судалгааны чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийллээ.

Профессор Годболд нь 2015 оноос Монголын Хөдөө аж ахуйн их сургуультай (ХААИС) идэвхтэй хамтран ажиллаж ирсэн. Тэрээр Erasmus хөтөлбөрийн хүрээнд оюутан, багш, мэргэжилтэн солилцоог дэмжин, оролцож ирсэн бөгөөд UNINET-ийн докторын дараах болон докторын судалгааны төсөл, OEAD-ийн буцалтгүй тусламжийн төслүүдэд хамтран ажилласан. 2025–2028 онд Европын Холбооны санхүүжилттэй “Ойн хөрсөн дэх үндэс–микориз–эмгэгтөрөгчийн харилцан үйлчлэлийн чиглэлээр хамтарсан судалгаа хийж буй юм.