ХААИС-ийн ректор Б.Баасансүх, “ХААИС-ийн ахмадын хороо”-ны гишүүд “Ахмадын баяр”-ын өдрөөр ахмад настнуудаа хүлээн авч, шагнал гардуулав.
ХААИС-ийн Хөдөө аж ахуйн номын сангийн номын санч асан, ахмад настан Б.Оюунчимэг, Нийтлэг үйлчилгээний газрын үйлчлэгч асан, ахмад настан н.Бадамханд нарыг хүлээн авч баярын өдрөөрөө төр дээд Алтангадас одонгоор шагнуулсныг ХААИС-ийн ректор Б.Баасансүх гардуулж, баяр хүргэн, гарын бэлгээр мялаалаа.