Япон Улсын Хөдөө аж ахуй, мал эмнэлгийн Обихиро их сургуульд суралцах боломж ХААИС-ийн оюутнуудад зориулан Япон Улсын Хөдөө аж ахуй, мал эмнэлгийн Обихиро (Obihiro university of agriculture and veterinary medicine (OUAVM)-ийн 2027 оны Оюутан солилцооны хөтөлбөрт оюутан сонгон шалгаруулж байна.
Тус хөтөлбөрөөр оюутнууд 1 улирал эсхүл 1 академик жил Япон Улсад суралцаж, мэргэжлийн хичээл болон япон хэлний сургалтад хамрагдах боломжтой. Мөн өөр нийгэм, соёлын орчинд суралцаж, олон улсын орчинд ажиллах, суралцах чадвараа хөгжүүлэх боломжтой.
ХӨТӨЛБӨРИЙН ХУГАЦАА:
2027 оны хаврын улирал: 4 дүгээр сар-8 дугаар сар
2027 оны намрын улирал: 2027 оны 10 дугаар сар – 2028 оны 2 дугаар сар
ТАВИГДАХ ШААРДЛАГА: Өргөдөл гаргагч нь дараах шаардлагыг бүгдийг хангасан байна. Үүнд:
- ХААИС-ийн бакалавр болон магистрын хөтөлбөрийн идэвхтэй суралцагч байх;
- Хөтөлбөр эхлэх үед бакалаврын түвшинд 2-оос доошгүй жил суралцсан байх;
- Мал эмнэлгийн хөтөлбөрийн оюутан бол бакалаврын түвшинд 4 жил суралцсан байх;
- Сурлагын амжилт сайтай байх;
- Суралцах хичээлдээ үр дүнтэй оролцохуйц хэлний мэдлэгтэй байх;
- ХААИС-аас нэр дэвшүүлсэн байх;
- Бие болон сэтгэл зүйн хувьд эрүүл байх.
ХЭЛНИЙ ШААРДЛАГА:
Бакалаврын оюутан: Япон хэлний мэдлэг нь өргөдөл гаргах үед JLPT N2 болон түүнээс дээш түвшинтэй дүйцэхүйц байна.
Магистрын оюутан: Хичээл япон болон англи хэлээр явагдах тул аль нэг хэлээр хичээлээ ойлгон суралцахуйц хангалттай хэлний мэдлэгтэй байхыг зөвлөж байна.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ: Өргөдлийн материалыг англи эсхүл япон хэлээр компьютер дээр шивж бэлтгэнэ. Бусад хэл дээрх баримт бичигт орчуулгыг хавсаргана.
1. Өргөдлийн маягт – Microsoft Word, гараар бөглөхгүй;
2. Албан ёсны дүнгийн хуулга;
3. Тэнхимийн эрхлэгч эсхүл академик зөвлөхийн тодорхойлох захидал;
4. Суралцагч болохыг нотлох албан ёсны тодорхойлолт;
5. Эрүүл мэндийн тодорхойлолт;
6. Хэлний мэдлэгийн батламж – TOEFL, IELTS, JLPT, JPT зэрэг.
ХУГАЦАА:
ХААИС-аас нэр дэвшүүлэх эцсийн хугацаа
- 2027 оны хавар: 2026.09.30
- 2027 оны намар: 2027.02.26
Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа
- 2027 оны хавар: 2026.10.30
- 2027 оны намар: 2027.04.09
Элсэх эсэх тухай мэдэгдэл
- 2027 оны хавар: 2026 оны 11 дүгээр сарын сүүл
- 2027 оны намар: 2027 оны 5 дугаар сарын сүүл
Хичээл эхлэх
- 2027 оны хавар: 2027.04
- 2027 оны намар: 2027.10
СУРАЛЦАХ БОЛОМЖ: Солилцооны оюутнууд тус сургуулийн санал болгож буй хичээлүүдээс сонгон суралцана. Хичээл сонголтыг урьдчилан хийх боломжтой бөгөөд Япон Улсад очсоны дараа өөрчлөх боломжтой. Япон Улсын цагаачлалын журмын дагуу олон улсын солилцооны оюутан 7 хоногт 10 цагаас дээш буюу 600 минутын хичээлд хамрагдах шаардлагатай. 90 минутын нэг хичээлтэй тохиолдолд 7 хоногт багадаа 7 хичээл сонгон бүртгүүлэх шаардлагатай.
ДОТУУР БАЙР: Япон Улсын Хөдөө аж ахуй, мал эмнэлгийн Обихиро их сургуулийн оюутны хотхонд байрлах дотуур байранд хамрагдах хүсэлт гаргах боломжтой.
- Батлан даагч шаардахгүй;
- Кампусын ойролцоох бусад түрээсийн байртай харьцуулахад боломжийн түрээстэй.
ДААТГАЛ: Япон Улсад суралцах хугацаанд дараах даатгалд хамрагдана:
- Gakkensai-оюутны сургалт, судалгааны үйл ажиллагаатай холбоотой ослын даатгал. 1 жилийн хураамж 1,360 иен;
- National Health Insurance (NHI) -Япон Улсад 3 сараас дээш хугацаагаар байх солилцооны оюутнууд заавал хамрагдана. Сарын хураамж ойролцоогоор 1,000–3,000 иен бөгөөд эмчилгээний зардлын 70%-ийг даатгал хариуцна.
АНХААРАХ ЗҮЙЛ: Сонирхсон оюутнууд материалаа бүрдүүлж, ХААИС-ийн Гадаад хамтын ажиллагаа, түншлэлийн газарт хандана.
И-мэйл: international@muls.edu.mn
Гадаад хамтын ажиллагаа, түншлэлийн газар