Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 228 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, намрын ургац хураалтын ажилд шаардлагатай ажиллах хүчний нөөцийг бүрдүүлэх зорилгоор Хөдөө аж ахуйн их сургууль, “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК болон газар тариалангийн аж ахуйн нэгжүүд хамтран ажиллаж байна.
Оюутнуудын аюулгүй байдал, хөдөлмөрийн харилцааг зохицуулах зорилгоор ХААИС-ийн Сургалт эрхэлсэн проректор А.Буянбаатар, “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цогтсаран нар хамтын ажиллагааны гэрээг баталж гарын үсэг зурлаа. Гэрээний дагуу оюутан суралцагчдын цалин хөлсийг урьдчилан тохиролцсон аргачлалаар тооцон олгох бөгөөд аж ахуйн нэгжүүд болон холбогдох талууд гэрээний хэрэгжилтэд хамтран хяналт тавьж ажиллана.
Хамтын ажиллагааны хүрээнд ХААИС-ийн 500 оюутан Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн бүс нутгийн газар тариалангийн талбайд ургац хураалтын ажилд оролцож байгаа юм. Оюутан суралцагчдыг сайн дурын үндсэн дээр ажиллуулах бөгөөд тэдний хөдөлмөр, нийгмийн оролцоог үнэлэн “Нийгмийн ажлын” 1 кредит тооцон олгож байгаа нь оюутнуудын идэвхийг дэмжсэн хэрэг юм.
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)