ХААИС 2026-2027 оны хичээлийн жилд элсэгчдээ “Нээлттэй хаалганы өдөрлөг"-өөр хүлээн авлаа

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2026-09-15 17:49:33

Хөдөө аж ахуйн их сургуулийн 2026–2027 оны хичээлийн шинэ жилийн нээлт, “Нээлттэй хаалганы өдөр” 2026 оны есдүгээр сарын 14-ний өдөр ХААИС-ийн хичээлийн төв байрны "Морьтой хөшөө" талбайд зохион байгууллаа.

Нээлтийн үйл ажиллагааг элсэгчид, зочид төлөөлөгчдийг угтан авах ёслолоор эхлүүлж, ХААИС-ийн ректор, профессор Б.Баасансүх шинэ хичээлийн жилийн нээлтийн үг хэллээ.

Мөн Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэж, морин хуурын аялгуу, ХААИС-ийн оюутны тангараг өргөх ёслол, ХААИС-ийн сүлд дуу болон сургуулийн түүх, үнэт зүйлс, эрхэм зорилгыг танилцуулах үйл ажиллагаагаар үргэлжилэв.

Нээлтийн үеэр МУ-ын гавьяат механикжуулагч, техникийн шинжлэх ухааны доктор, профессор Ч.Бямбадорж мэндчилгээ дэвшүүлж, мөн ХААИС-ийн ректорын нэрэмжит тэтгэлгийн батламж гардуулав.

Үүний зэрэгцээ шинэ оюутнуудыг их сургуулийн орчин, үйл ажиллагаатай танилцуулах “Campus tour”, оюутны холбоо, клуб, дугуйлангийн танилцуулга, мэдээллийн асар ажиллаж, бүрэлдэхүүн сургуулиудын сургалтын алба, тэнхимүүдээс “Шинэ оюутныг чиглүүлэх уулзалт” зохион байгуулсан юм.

ХААИС шинэ элсэгчдээ эрдэм мэдлэг, шинэ боломж, оюутны орчинд хөтлөн авчирч, 2026–2027 оны хичээлийн шинэ жилийг эхлүүлж байна.