ХААИС 2026-2027 оны хичээлийн жилийн “Шилдэг оюутан” болон “Шилдэг элсэгч”-ээ урамшууллаа

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2026-09-15 19:13:30

ХААИС 2026-2027 оны хичээлийн жилд сурлагын амжилтаараа манлайлан суралцаж буй шилдэг оюутнууддаа ХААИС-ийн ректорын нэрэмжит тэтгэлэг олголоо.

Суралцах хугацаандаа сурлага, эрдэм шинжилгээ, нийгмийн идэвх зүтгэлээрээ манлайлсан Мал эмнэлгийн сургуулийн Малын эмч мэргэжлийн V ангийн оюутан Г.Амина, Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн Мах сүү үйлдвэрийн технологи мэргэжлийн IV ангийн оюутан Г.Бямбасүрэн, Инженер технологийн сургуулийн Механик инженер мэргэжлийн III ангийн оюутан М.Сайханбилэг, Агроэкологийн сургуулийн Хөрс судлал, агрохими мэргэжлийн II ангийн оюутан Н.Энхтамир, Эдийн засаг, бизнесийн сургуулийн Маркетинг мэргэжлийн  IV ангийн оюутан Э.Минжинсор болон Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Мэдээллийн систем мэргэжлийн  IV ангийн оюутан М.Анужин нарыг "Шилдэг оюутан"-аар өргөмжлөн, ХААИС-ийн ректорын нэрэмжит тэтгэлэг буюу 2026-2027 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 50 хувиар хөнгөлсөн байна. 

ХААИС-ийн 2026-2027 оны хичээлийн жилд Мал эмнэлгийн сургуулийн Мал эмнэлэг хөтөлбөрт элсэлтийн шалгалтад өндөр оноо авч амжилттай элсэн орсон "Шилдэг элсэгч" ЭЗБС-ийн Эдийн засаг, статистик хөтөлбөрийн элсэгч Г.Гарьд 100 хувь, МЭС-ийн Мал эмнэлэг хөтөлбөрийн элсэгч Ч.Баасанбат, МААБС-ийн Мал аж ахуй хөтөлбөрийн элсэгч О.Гэндэндорж, ИТС-ийн Цахилгаан хангамж хөтөлбөрийн элсэгч Б.Тэмүүлэн, АЭС-ийн Хөрс судлал, агрохими хөтөлбөрийн элсэгч Б.Ууган-Эрдэнэ,  ХШУС-ийн Программ хангамж хөтөлбөрийн элсэгч Н.Дашням нарын нэр бүхий 46 оюутныг хичээлийн жилийн төлбөрөөс 50 хувиар хөнгөлжээ.

Сурлага, хөдөлмөрөөрөө манлайлан тэтгэлэг, урамшуулал хүртсэн суралцагчдадаа сургуулийн захиргаа болон нийт багш, ажилтнуудын өмнөөс халуун баяр хүргэж, цаашдын сурлага, судалгааны ажилд нь өндөр амжилт хүсэн ирээдүйн чадварлаг мэргэжилтнүүд болохыг хүсэн ерөөе.