Азийн орнуудын уур амьсгал, эрүүл мэндийн хамтын ажиллагааг нэгтгэсэн олон улсын форум монголд болно

Нийтлэгч : .
Огноо: 2026-09-18 17:01:18

УИХ-ын даргын Манлайлал дор зохион байгуулж буй “Уур амьсгалын өөрчлөлтийн хариу арга хэмжээнд Азийн орнуудын эв санааны нэгдлийг хангах олон улсын форум” 2026 оны 9 дүгээр сарын 15–17-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно.

Тус форумын хүрээнд эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбар анх удаа хамтран, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг салбар хоорондын уялдаатайгаар хэлэлцэх нэгдсэн хуралдаануудыг зохион байгуулж байна.

Энэ удаагийн хурлын онцлог нь сүрьеэгийн асуудлыг уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчин, хүнс, хөдөө аж ахуй, нийгмийн хамгаалал, хүний эрх, шинжлэх ухаан, технологи, инновац зэрэг өргөн хүрээний асуудалтай уялдуулан авч үзэж буй.

Хөдөө аж ахуйн салбар “Газар тариалан, мал аж ахуй, экосистемийн бүтээмжийг нэмэгдүүлэх нь” сэдвийн хүрээнд таван салбар хуралдаан зохион байгуулна.

Эрүүл мэндийн салбар “Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг эрэлхийлэх нь” IX олон улсын эрдэм шинжилгээний хурлыг тус тус зохион байгуулах юм.