СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

            Бакалаврын сургалтын хөтөлбөр нь суралцагчийн сонирхол хувь хүний болон нийгмийн хэрэгцээ, шинжлэх ухаан технологийн хөгжлийн хандлагад нийцүүлэн тэдэнд хөдөөгийн хөгжил, экологи, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн техник, технологи, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэргэжлийн мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлэх, өөрийгөө хөгжүүлэх арга барил зэрэг цогц чадамжийг эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.

Бакалаврын зэрэг олгох сургалт нь багадаа 120 кредит судлана. Бакалаврын хөтөлбөрөөр суралцагч нь батлагдсан сургалтын төлөвлөгөөний дагуу “ерөнхий суурь”, “мэргэжлийн суурь”, “мэргэжлийн” хичээлүүд болон “Сонгон судлах” хичээлүүдийг нийт 4-5 жилийн хугацаанд судалж төгсөнө. 




БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨР



Хос хөтөлбөр нь оюутан суралцаж буй хугацаандаа өөрийн үндсэн мэргэжлээрээ болон өөр мэргэжлээр хоёр дахь мэргэжил эзэмшүүлэх зорилготой бакалаврын зэрэг олгох хөтөлбөр юм. ХААИС-ийн оюутан нь гадаад хамтын ажиллагааны хүрээнд олон улсын хамтарсан хөтөлбөрүүдэд хос хөтөлбөрөөр суралцах боломжтой. Хос хөтөлбөрт суралцсанаар бага зардлаар техник, технологи өндөр хөгжсөн оронд суралцаж хоёр улсын дипломтой, дэлхийд өрсөлдөхүйц гадаад хэлний өндөр мэдлэгтэй дээд боловсролтой мэргэжилтэн болох боломжтой


Responsive image