ХӨГЖИЛД ТЭМҮҮЛСЭН 60 ЖИЛ


                     Монгол төрийн хасбуу тамга барьж, төрийн жолоог залж байсан холч ухаантай төрийн удирдагчид тэртээ 1942 онд МУИС-ийн тулгын чулууг тулж, анхны галыг нь асааж, тус сургуульд мал эмнэлэг, зоотехник, аграномын факультет нээн ажиллуулсан билээ. Тал бүрийн гүнзгий мэдлэгтэй, чадварлаг мэргэжилтнүүд бэлтгэхгүйгээр эх орныхоо хөдөө аж ахуйг шинжлэх ухааны үндэстэй хөгжүүлэх зорилгоор 1958 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийг  тусгаарлан байгуулсан байна.

        
  Далай баян эрдмийн их өргөө Хөдөө аж ахуйн их сургууль 60 сүүдэр зэрэгцэж цадиг түүхийн номоо уншигчиддаа өргөн барьж байна. Нэгэн жаран гэдэг хүмүүний хувьд ч, сургуулийн тухайд ч буурал түүх өгүүлэх урт хугацаа юм. Энэ 60 жилийн хугацаанд төрөлх сургууль маань танигдахгүй болтлоо хөгжин дэгжиж, эх орондоо төдийгүй олон улсад алдартай их сургууль болжээ. Алдраа дуурсгасан ХААИС-ийн түүхийн номыг бичнэ гэдэг хүндтэй бөгөөд хариуцлагатай ажил юм. Түүнийг гүнээ ухамсарлаж ойлгосон тус их сургуулийн удирдлага болон энэ сургуульд олон жил ажилласан цадиг түүхийг нь сайн мэддэг оюун билиг төгөлдөр профессор, эрдэмтэн багш нар оролцож, “Хөгжилд тэмүүлсэн 60 жил” хэмээх энэхүү номыг бүтээжээ. 

ХӨГЖИЛД ТЭМҮҮЛСЭН 60 ЖИЛ PDF




ХААИС Тоон мэдээлэл

  • 1
    Байгуулагдсан он : 1958

  • 2
    Суралцагчид
    • Бакалавр оюутан: 4040
    • Магистрант оюутан: 2170
    • Докторант оюутан: 180
    • Хэлний бэлтгэл:
    • Гадаад оюутан:

  • 3
    Нийт багш, ажилтнууд
    • Үндсэн багш: 391
    • Цагийн багш:
    • Ажилтнууд:294