ЭЛСЭГЧДЭД ТАВИХ ШААРДЛАГА

Магистрын хөтөлбөрт элсэгч нь бакалаврын болон түүнтэй дүйцүүлэх боловсрол, докторын хөтөлбөрт элсэгч нь шинжлэх ухааны магистрын боловсрол эзэмшсэн байна. Элсэгч нь өмнө эзэмшсэнээс өөр мэргэжлээр магистр, докторын хөтөлбөрт хамрагдах бол сургалтын агуулгын залгамж чанарыг хангахад шаардагдах хичээлийг урьдчилан судлана. Нөхөн судлах хичээлийг хөтөлбөрийн хороо тогтооно. Нөхөн үзсэн хичээлийн багц цаг нь тухайн сургалтын хөтөлбөрийн үндсэн багц Магистр, докторын сургалтын хөтөлбөрт элсэхийг хүсэгч бүртгүүлэхдээ дараах бичиг, баримтыг бүрдүүлнэ:
   Үүнд: 

  1. Элсэгчийн анкет
  2. 3х4 хэмжээтэй 2 хувь зураг
  3. Бакалаврын дипломын эх хувь, нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт
  4. Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
  5. Докторын сургалтад элсэгчид 1.2.3.4-д зааснаас гадна магистрын диплом, нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт
  6. Бүртгэл, элсэлтийн шалгалтын хураамж 20000 төгрөг, Хаан банкны 5070104239 тоот дансанд тушаасан баримт  

Магистр, докторын сургалтын хөтөлбөрт элсэхийг хүсэгчдийг жил бүрийн Дөрөв, Наймдугаар сард нэгдсэн журмаар бүртгэж, гадаад хэл, мэргэжлийн шалгалт авч элсүүлнэ. Шалгалт нь мэдлэг шалгах тест, ярилцлагаас бүрдэнэ. Магистр, докторын сургалтын хөтөлбөрт элсэн суралцах хүсэлт гаргасан гадаадын иргэнийг Монгол Улсын иргэний нэгэн адил элсүүлэн суралцуулна. Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон хоёр их сургуулийн гэрээний дагуу суралцуулах иргэдийн асуудлыг гэрээ, хэлэлцээрт заасан нөхцлөөр шийдвэрлэнэ. ХААИС-ийг 3.2-оос дээш голч дүнтэй, бакалаврын зэрэгтэй төгссөн иргэн  өөрөө хүсэлт гаргавал магистрантурт шалгалтгүй элсүүлж, сургалтын төлбөрийг 15 хувь хөнгөлнө. Гадаадын суралцагч монгол хэлээр сургалтад хамрагдах шаардлагыг хангасан байна. Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу суралцуулахад хэлэлцээрт заасан нөхцлийг баримтална.

Лавлах утас: 341868, 99106255, 91919291, 88806020


ХААИС Тоон мэдээлэл

  • 1
    Байгуулагдсан он : 1958

  • 2
    Суралцагчид
    • Бакалавр оюутан: 4040
    • Магистрант оюутан: 2170
    • Докторант оюутан: 180
    • Хэлний бэлтгэл:
    • Гадаад оюутан:

  • 3
    Нийт багш, ажилтнууд
    • Үндсэн багш: 391
    • Цагийн багш:
    • Ажилтнууд:294