МАГИСТР, ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРИЙН ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ

Магистр, докторын хөтөлбөрийн элсэлтийн бүртгэл цахим хэлбэрээр явагдах бөгөөд элсэлт авах хөтөлбөр, хэлбэр (өдөр, бэлтгэл), хяналтын тоог бүртгэлийн нэгдсэн систем Admission.muls.edu.mn оруулж дараах үе шаттай явагдана. Үүнд:

  • Элсэгч нь МДС-ийн бүртгэлийн нэгдсэн системд шаардлагатай мэдээллийг оруулж элсэх хүсэлтээ гаргана.
  • Бүртгүүлэхдээ бүртгэлийн нэгдсэн систем дэх анкетыг бөглөж, дараах бичиг баримтыг цахим хэлбэрээр хавсаргана. Үүнд:
    • Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичгийн хуулбар (төрсний гэрчилгээ, гадаад паспорт);
    • Эзэмшсэн боловсролын диплом, түүний хавсралтын хуулбар (бичиг баримт гадаад хэл дээр бол албан ёсны орчуулга хийлгэн, нотариатаар батлуулсан байна);
    • Цээж зураг
    • Суралцах хөтөлбөрийн жагсаалтыг системээс харах бөгөөд бүртгүүлэгч элсэхийг хүссэн хөтөлбөрөө сонгоно. Бүртгүүлэгч нь элсэхийг хүссэн хөтөлбөрийг сонгосон үед төлбөл зохих бүртгэлийн хураамжийн хэмжээ гарах бөгөөд хураамжийг цахим хэлбэрээр хийснээр бүртгэл баталгаажна.

Бүртгүүлэгчид тавигдах шаардлага

Магистрын хөтөлбөрт элсэгч нь бакалаврын болон түүнтэй дүйцүүлэх боловсрол, докторын хөтөлбөрт элсэгч нь шинжлэх ухааны магистрын боловсрол эзэмшсэн байна.Элсэгч нь өмнө эзэмшсэнээс өөр мэргэжлээр магистр, докторын хөтөлбөрт хамрагдах бол сургалтын агуулгын залгамж чанарыг хангахад шаардагдах хичээлийг урьдчилан судлах нөхцөлтэйгээр бэлтгэл магистр, докторын хөтөлбөрт элсүүлнэ. Магистр, докторын бэлтгэл хөтөлбөрт элсэгч нь элссэн хөтөлбөрийнхөө харгалзах түвшний мэргэжлийн болон мэргэшүүлэх хичээлээс 30 хүртэл багц цагийн хичээлийг судална.

Элсэлтийн шалгалт: Суралцагчийг нь гадаад хэл, мэргэжлийн шалгалт авч элсүүлнэ. Шалгалт нь мэдлэг шалгах тест, ярилцлагаас бүрдэнэ. Шалгалтад авбал зохих нийт онооны 60-аас доошгүй хувийг авсан шалгуулагчдыг оноогоор нь жагсааж, онооны дарааллаар хяналтын тоонд багтаан элсүүлнэ.

ХААИС-ийг 3.2-оос дээш голч дүнтэй, бакалаврын зэрэгтэй төгссөн иргэн  өөрөө хүсэлт гаргавал магистрантурт шалгалтгүй элсүүлж, сургалтын төлбөрийг 15 хувь хөнгөлнө. Магистр, докторын сургалтын хөтөлбөрт элсэн суралцах хүсэлт гаргасан гадаадын иргэнийг Монгол Улсын иргэний нэгэн адил элсүүлэн суралцуулна. Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон хоёр их сургуулийн гэрээний дагуу суралцуулах иргэдийн асуудлыг гэрээ, хэлэлцээрт заасан нөхцлөөр шийдвэрлэнэ. Гадаад орноос суралцагч монгол хэлээр сургалтад хамрагдах шаардлагыг хангасан байна. Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу суралцуулахад хэлэлцээрт заасан нөхцлийг баримтална.

ЭЛСЭГЧДИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  • Элсэгчийн анкет  graduate.muls.edu.mn вэб хуудаснаас татаж авна уу
  • 3х4 хэмжээтэй 2 хувь зураг
  • Бакалаврын дипломын эх хувь, нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт (Гадаадад төгссөн бол дипломын баталгаажуулсан орчуулга)
  • Иргэний үнэмлэхийн хуулбарын хамт
  • Докторын сургалтад элсэгчид 1.2.3.4-д зааснаас гадна магистрын диплом, нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт (Гадаадад төгссөн бол дипломын баталгаажуулсан орчуулга)
  • Бүртгэлийн хураамж  20000 төгрөг (Хаан банкны 5070104239 тоот дансанд тушаасан баримт)

Лавлах утас: 75107777-261,262,263, 99106255, 91919291, 88806020




ХААИС Тоон мэдээлэл

  • 1
    Байгуулагдсан он : 1958

  • 2
    Суралцагчид
    • Бакалавр оюутан: 4040
    • Магистрант оюутан: 2170
    • Докторант оюутан: 180
    • Хэлний бэлтгэл:
    • Гадаад оюутан:

  • 3
    Нийт багш, ажилтнууд
    • Үндсэн багш: 391
    • Цагийн багш:
    • Ажилтнууд:294