ТЭТГЭЛЭГТЭЙ СУРАЛЦАХ 


ГАДААДАД СУРАЛЦАХЫГ ХҮСЭГЧДЭД

 

ХААИС-ийн Гадаад хамтын ажиллагааны хэлтэсээс оюутанд чиглэсэн олон үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Үүнээс дурдвал: 

  • Хос хөтөлбөр - ОХУ, БНСУ, БНХАУ зэрэг орнуудтай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлээд хэдийнээ 10 жил болж байна. Энэхүү хугацаанд нийтдээ 332 оюутан хамрагдаж, 192 оюутан төгссөн ба одоогоор 134 оюутан суралцаж байна. 
  • Оюутан солилцооны хөтөлбөр- ХААИС нь БНСУ, БНХАУ, Япон, Тайвань зэрэг орны хамтын ажиллагаатай сургуулиудтай оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлдэг ба жил болгон шаардлага хангасан 10-14 оюутан хамрагдаж, хагас жил болон 1 жилийн хугацаанд тухайн оронд суралцаж харилцан туршлага судалдаг. 
  • Интерншип хөтөлбөр - ХААИС нь Израйль улсын Агростадиис байгууллагатай 2018 оноос интерншип хөтөлбөрийг 3 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Өнгөрсөн хугацаанд нийт 35 оюутан хамрагдан, суралцаж, ажиллах дадлага туршлага хуримтлуулсан. 
  • Үйлдвэрлэлийн дадлага– Жил бүр БНХАУ болон ОХУ руу ХААИС-ийн  50-80 оюутан, 14-21 хоногийн мэргэжлийн болон үйлдвэрлэлийн зуны дадлагад хамрагддаг. 
  • Оюутны олон улсын эрдэм шинжилгээний хурал – Япон улсын Токиогийн ХААИС нь жил бүр олон улсын оюутнуудын эрдэм шинжилгээний чуулга уулзалтыг зохион байгуулдаг билээ. Энэхүү уулзалтад ХААИС-иас шалгарсан 2 оюутан хамрагдаж, чуулга уулзалтын сэдвийн дагуу илтгэл хэлэлцүүлэн, гадаад оюутнуудтай эрдэм мэдлэг, дадлага туршлага, авхаалж самбаагаа сорин оролцдог.

 



ХААИС Тоон мэдээлэл

  • 1
    Байгуулагдсан он : 1958

  • 2
    Суралцагчид
    • Бакалавр оюутан: 4040
    • Магистрант оюутан: 2170
    • Докторант оюутан: 180
    • Хэлний бэлтгэл:
    • Гадаад оюутан:

  • 3
    Нийт багш, ажилтнууд
    • Үндсэн багш: 391
    • Цагийн багш:
    • Ажилтнууд:294