УРЛАГ, СПОРТ


         “Хатантуул” хамтлаг нь цэнгээнт бүжгийн улсын наадмын 24 удаагийн аварга, Дэлхийн бүжгийн спортын холбооноос зохион байгуулагддаг цэнгээнт бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээнд 8 удаа оролцон 7, 8-р байранд шалгарч, бүжиг, дуу, хөгжмийн олон төрлөөр дугуйлангууд хичээллэж, оюутны спортын их наадмын тэргүүн байрын шагналт гар бөмбөг, сагсан бөмбөгийн багуудад лигийн олон тамирчид тоглодог төдийгүй ази болон дэлхийн аварга шалгаруулах олон улсын тэмцээнд модон бөмбөг, аэробик, хөл бөмбөгийн төрлөөр жудо бөх, таеквондо, олс таталтын төрлөөр улсын хэмжээний амжилт гаргасан тамирчин залуус суралцаж байна.

 
Сурлага, урлаг, спорт, эрдэм шинжилгээ судалгааны ажилд амжилт гаргасан тэргүүний оюутнуудыг Засгийн газрын болон Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын тэтгэлэг, Захирлын нэрэмжит тэтгэлэг, батламж ХААИС-ийн шилдэг оюутан, Хаан, Голомт банкны тэтгэлэг, бусад байгууллагуудаас зарласан тэтгэлэг, төрийн албан хаагч, буцалтгүй тусламж, сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамруулан, Оюутны хөгжлийн зээлийг Боловсролын зээлийн сантай хамтран ажиллах гэрээ байгуулан оюутнуудаа дэмжин ажиллаж байна.


ХААИС Тоон мэдээлэл

  • 1
    Байгуулагдсан он : 1958

  • 2
    Суралцагчид
    • Бакалавр оюутан: 4040
    • Магистрант оюутан: 2170
    • Докторант оюутан: 180
    • Хэлний бэлтгэл:
    • Гадаад оюутан:

  • 3
    Нийт багш, ажилтнууд
    • Үндсэн багш: 391
    • Цагийн багш:
    • Ажилтнууд:294