МАГИСТР, ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРИЙН ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ


Магистр, докторын хөтөлбөрт элсэхийг хүсэгчид Admission.muls.edu.mn цахим хаягаар болон ХААИС-ийн захиргааны II байр 202 тоот өрөөнд ирж бүртгүүлнэ.

  • Элсэгч нь МДС-ийн бүртгэлийн нэгдсэн системд шаардлагатай мэдээллийг оруулж элсэх хүсэлтээ гаргана.
  • Бүртгүүлэхдээ бүртгэлийн нэгдсэн систем дэх анкетыг бөглөж, дараах бичиг баримтыг цахим хэлбэрээр хавсаргана.  Үүнд:
  • Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичгийн хуулбар (төрсний гэрчилгээ, гадаад паспорт); 
  • Эзэмшсэн боловсролын диплом, түүний хавсралтын хуулбар (бичиг баримт гадаад хэл дээр бол албан ёсны орчуулга хийлгэн, нотариатаар батлуулсан байна);
  • Цээж зураг Суралцах хөтөлбөрийн жагсаалтыг системээс харах бөгөөд бүртгүүлэгч элсэхийг хүссэн хөтөлбөрөө сонгоно.
  • Бүртгүүлэгч нь элсэхийг хүссэн хөтөлбөрийг сонгосон үед төлбөл зохих бүртгэлийн хураамжийн хэмжээ гарах бөгөөд хураамжийг цахим хэлбэрээр хийснээр бүртгэл баталгаажна.



ХААИС Тоон мэдээлэл

  • 1
    Байгуулагдсан он : 1958

  • 2
    Суралцагчид
    • Бакалавр оюутан: 4040
    • Магистрант оюутан: 2170
    • Докторант оюутан: 180
    • Хэлний бэлтгэл:
    • Гадаад оюутан:

  • 3
    Нийт багш, ажилтнууд
    • Үндсэн багш: 391
    • Цагийн багш:
    • Ажилтнууд:294