Япон улсын Цүкүбагийн их сургуулийн профессор Т.Камижо лекц уншив

Нийтлэгч : .
Огноо: 2014-12-02 02:28:28

Япон улсын Цүкүбагийн их сургуулийн профессор Т.Камижо лекц уншив

Япон улсын Цүкүбагийн их сургуулийн профессор Т.Камижо “Дэлхийн хуурай бүсийн ургамалжил, түүний хөгжлийн чиг хандлага” сэдвээр 11-р сарын 25-ны өдөр ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд лекц уншлаа. ХАА-н Шинжлэх ухааны зөвлөлийн харъяа Экосистемийн судалгааны төвөөс “Экосистем ба тогтвортой хөгжил” сэдвийн хүрээнд цуврал лекц зохион байгуулж байгаагийн нэг нь энэ юм.

Профессор Т.Камижо багш, судлаачид, докторант, магистрант, оюутнуудад зориулан Дэлхийн ургамалжил ба түүний өөрчлөгдөл, Ойн экосистем ба сарьсан багваахай зэрэг сонирхолтой сэдвээр илтгэл тавилаа.