"Уур амьсгалын өөрчлөлт” хакатонд “Саалийн үнээний метан бууруулах тэжээлийн нэмэлт” төсөл шалгарлаа

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2024-05-20 19:25:31

ХААИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв хамтран "Уур амьсгалын өөрчлөлт” сэдэвт хакатоныг их, дээд сургуулийн оюутнуудын дунд 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр зохион байгууллаа.

 

Тус тэмцээнд ХААИС, МУИС, ШУТИС-иас нийт 10 багийн 47 оюутан оролцож

Уур амьсгалын өөрчлөлт мазаалай баавгайн тоо толгойд нөлөөлөх нь

Сэргээгдэх эрчим хүч ашиглан хүлэмжийн нөлөөг бууруулах

Хүнсний хаягдлыг дахин боловсруулж хүлэмжийн нөлөөг бууруулах

Тарьсан модоо хянах гар утасны аппликейшн

Хог хаягдлын зөв дадал суулгах компьютерын тоглоом

Сэргээгдэх эрчим хүчний веб сайт зэрэг маш сонирхолтой төслүүдийг танилцуулан өрсөлдлөө. 

 

Эдгээрээс I байрт ХААИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Хими технологийн 1-4 дүгээр курсийн оюутнуудын “Тусгал” багийн “Саалийн үнээний метан бууруулах тэжээлийн нэмэлт” төсөл шалгарч өргөмжлөл, 1.5 сая төгрөгөөр, II байрт ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Хүрээлэн буй орчны инженерчлэлийн  2 дугаар курсийн “Terra” багийн “Daily drop- Хог хаягдлыг ангилан ялгах’’ төсөл шалгарч, өргөмжлөл, 1 сая төгрөгөөр, III байрт МУИС-ийн Байгаль орчны зайнаас тандан судалгааны 4 дүгээр курсийн оюутнуудын “Horus” багийн “Байгалийн бүс бүслүүр дэх хүлэмжийн хийн агууламжийг хабрид аргаар тооцоолох” төсөл шалгарч, өргөмжлөл, 500 мянган төгрөгөөр шагнууллаа.  

"Уур амьсгалын өөрчлөлт” хакатоныг жил бүр уламжлал болгон зохион байгуулах бөгөөд анхны оролцож хакатоны анхдагчид болсон оюутан, багш, судлаачдадаа тогтвортой хөгжлийн төлөө оруулах хувь нэмэрт нь өндөр амжилт хүсье.

I байрт ХААИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Хими технологийн 1-4 дүгээр курсийн оюутнуудын “Тусгал” багийн “Саалийн үнээний метан бууруулах тэжээлийн нэмэлт” төсөл шалгарч өргөмжлөл, 1.5 сая төгрөгөөр шагнууллаа

 II байрт ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Хүрээлэн буй орчны инженерчлэлийн 2 дугаар курсийн “Terra” багийн “Daily drop- Хог хаягдлыг ангилан ялгах’’ төсөл шалгарч, өргөмжлөл, 1 сая төгрөгөөр шагнууллаа

III байрт МУИС-ийн Байгаль орчны зайнаас тандан судалгааны 4 дүгээр курсийн оюутнуудын “Horus” багийн “Байгалийн бүс бүслүүр дэх хүлэмжийн хийн агууламжийг хабрид аргаар тооцоолох” төсөл шалгарч, өргөмжлөл, 500 мянган төгрөгөөр шагнууллаа